Заавар 1
Заавар 2
Заавар 3
Цервирэй ХО системийг нэвтрүүлж Цервинэт группэд нэгдсэн гишүүдэд төхөөрөмжтэй ажиллах зарим зөвлөмж.
Заавар 4
Цервирэй ХО системийг нэвтрүүлж умайн хүзүүний хавдаргүй улс орон болох зорилгод нэгдсэн Цервинэт группийн гишүүдэд Cerviray Expert програмтай ажиллах зарим зөвлөмж.
Заавар 5
Цэрвирэй ХО системээр үзлэг эхлэхээс 30 минутын өмнө интернет сүлжээ болон ХО сервертэй холбоо тогтсон эсэхийг шалгах хэрэгтэй. Зарим үед ХО програм шинэчлэгдэх үед түр зуур холбогдоогүй байдаг тул худалдан авалт хийхэд гэрээнд зааж өгсөн инженертэй холбогдож холболтыг шалгуулж болно. Ихэвчлэн богино хугацаанд холболт сэргэдэг.
Заавар 6
Заавар 7
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд сүүлд шинэчилж гаргасан “Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх ба эмчлэх удирдамж”-ийн дагуу “скрийн ба эмчил” болон “скрийн, триаж ба эмчил” зөвлөмжийн дагуу VIA аргын хиймэл оюун ухааны Цервирэй ХО илрүүлгээр 2 удаа “эерэг” гарсан, триаж эсийн пап тест мөн “эерэг” гарсан одоо ердөө нэг удаа 20 секунд термал аблаци эмчилгээ хийлгээд эдгэрэх буюу эрт илрүүлсэн учир хавдар болохоос сэргийлж, амь насаа хамгаалж чадсан нэг тохиолдол.
Заавар 8
Хиймэл оюун ухааны Цервирэй ХО системээр умайн хүзүүний урьдал эмгэг илэрч, улмаар эдийн биопси шинжилгээ өгч оношоо батлаж эмчилгээ төлөвлөгдсөн тохиолдол. Энэ эмэгтэй хавдар болохоос өмнө эрт илрүүлж эмчлэгдэж чадлаа. Энэ тохиолдолд ДЭМБ-ын хуучин удирдамжийн дагуу илрүүлээд, гистологийн шинжилгээ өгөөд эмчлэгдэж байгаа болно. Гэхдээ энэ хуучны удирдамж дагуу бол хүндрэлтэй, цаг мөнгө их зарцуулдаг. Илэрсэн тохиолдол болгонд эдийн шинжилгээ аваад эмчлээд байх бодит боломж байдаггүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан, ДЭМБ мөн үүний дагуу удирдамжаа шинэчлэсэн, ихэнх тохиолдол илрүүлсэн гэх боловч эмчлэгддэггүй орхигддог тул нас баралт жил ирэх тусам ихэссээр байна. Хамгийн гол нь эрт илрүүлэхтээ биш, харин эмчилсэн байхдаа юм.
Заавар 9
Умайн хүзүүний дүрс зураг авагдаад серверлүү илгээгдсэний дараа эхлээд хиймэл оюун дүгнэлт тавихад хангалттай чанартай эсэх мэдээлэл ирнэ. Хангалтгүй гэж анхааруулах улаан тэмдэгтэй мөн дүгнэлт тавих шаардлаггүй дүрсүүдийг идэвхжүүлэхгүй устгаж болно. Ойроос ба зайнаас авсан, мөн хана халхалсан бол хана тэлэгч ашиглах эсвэл шпатулаар чөлөөлж авах. Хангалттай буюу OK гэснээс сонгож үүлэн технологийн тэмдгийг дарж серверлүү илгээнэ. Ингэхдээ дүгнэлтийг баталгаажуулах эмч цуг ажиллаж байгаа бол зүүн ногоон, өөр газар хол байгаа бол баруун хөх товчийг дарна. Цервирэй ХО систем 5 секундын дотор урьдчилсан дүгнэлтийг (Normal, CIN1, CIN2, CIN3, CIN3+) гэхчилэн өнгөөр ялгаж гаргаж өгнө.
Заавар 10
Хиймэл оюунд суурилсан умайн хүзүүний хавдрын илрүүлгийн Цервирэй ХО систем нь эмнэлгийн мэргэжилтэнгүүдийг илрүүлэг, оношлогоо, эмчилгээний асуудалд мэдлэг мэдээллээ хуваалцах, туршлага солилцох, алсын зайнаас зөвлөгөө өгөх, авах зэрэг үйлчлүүлэгчид нэмэлт явдал суудал, зардал болохгүй хамтран ажиллах боломжоор хангагдсан байдаг. Хамтдаа умайн хүзүүний хавдрыг устгахын төлөө ажиллацгаая.