ЦЕРВИРЭЙ ХО
AIDOT - Эрүүл мэндийн салбарын Хиймэл Оюун
ЦЕРВИРЭЙ ХО
ЦЕРВИРЭЙ ХО систем нь хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх систем бөгөөд VIA (Цууны хүчлийн сорил тавьж, харж оношлох) аргаар эмнэлгийн мэргэжилтнүүд мэдээллийг нарийвчлалтай дүгнэх боломжийг олгоно.
Умайн хүзүүний эмгэг судлалд туршлагажаагүй эмнэлгийн мэргэжилтнүүд ЦЕРВИРЕЙ ХО төхөөрөмжөөр умайн хүзүүний урьдал эмгэг, түүний үе шат, хорт хавдрыг илрүүлэх боломжтой болно.
Аюулгүй байдал ба тогтвортой үйл ажиллагаа
AIDOT доорхи үйлчилгээг 24 цаг 365 хоног үзүүлнэ.
1. Хяналтын үйлчилгээ
2. Системийн алдааг удирдах үйлчилгээ
Телемедицин
ЦЕРВИРЭЙ ХО төхөөрөмж нь умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж байгаа үйлчлүүлэгч ба үнэлгээ хийж байгаа эмнэлгийн мэргэжилтэн хоёр биечлэн уулзах шаардлагагүй үзлэг хийх боломжийг олгоно.
ЦЕРВИРЭЙ ХО төхөөрөмжийн бүтэц
Техник хангамж
Програм хангамж
Төхөөрөмжийг ашиглахад интернет холболт зайлшгүй шаардлагатай бөгөөд суурин интернет байхгүй тохиолдолд гар утсан дээрээсээ интернет цацан ашиглаж болно. ЦЕРВИРЭЙ ХО төхөөрөмжийг асаамагц үндсэн програм ачаалах бөгөөд нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар ашиглахад бэлэн болно. Уг төхөөрөмж нь мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд бүх үйлдлийг дүрсээр илэрхийлж өгсөн тул ашиглахад болон сурахад маш хялбар.