Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI” системийн “Бөөр шээсний замын…
“SML BioPharm” болон “Organoid Science” компанитай хамтран ажиллах олон талт гэрээнд “Aidot Inc” компани гарын үсэг зурлаа
БНСУ-ын эрүүл мэндийн хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн “Aidot Inc” компанийн Гүйцэтгэх захирал Жон Жэ Хун, органоид биотехнологийн инновацийн “Organoid Science” компанийн Гүйцэтгэх захирал Жон-Ман Ёоо, “SML Biopharmaceuticals” компанийн Гүйцэтгэх захирал Ён Гван Ким нар инновацийн технологи дээр суурилсан органоид судлал болон хиймэл оюун ухааныг ашиглан хорт хавдарын эсрэг дархлаа/иммуныг хамтран бий болгохоор 2023 оны 12 сарын 20-ны өдөр “вакцин судалгааны загвар, шинэ эм боловсруулах” олон талт гэрээнд гарын үсэг зурснаа зарлалаа.
mRNA-LNP платформын вакцины технологийг ашиглан хорт хавдрын эсрэг дархлааны вакцин гаргаж авах ажлыг түргэтгэх зорилготой энэхүү олон талт консорциумд өөр өөр чиглэлээр мэргэшсэн тухайлбал хиймэл оюун ухаан, органоид, mRNA молекулын шинэ эм гарган авах гурван компаниуд хамтран ажиллахаар болж гарын үсэг зурсан юм. Ийнхүү тэд хамтран ажиллах болсон нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү гэрээний зорилго нь компани тус бүр органоид загвар ашиглан гарган авсан эмийн үр дүнг тооцож, хиймэл оюун ухаанаар баталгаажуулж, хорт хавдрын эсрэг шинэ эмүүдийг хамтран гарган авах явдал юм.
“SML Biopharmaceuticals” компаний гүйцэтгэх захирал Ким Ён-Гван хэлэхдээ: тус консорциумд нэгдсэн компаниуд тус бүр өөрийн технологи дээр тулгуурлан дараагийн болон шинэ үеийн технологийн mRNA-LNP платформыг ашиглан хамтарсан судалгаа явуулж умайн хүзүү, толгой-хүзүүний гэх мэт хорт хавдар, халдварт өвчний эсрэг вакцин хамтран бүтээх бөгөөд mRNA платформд суурилан хорт хавдар тус бүрийн эсрэг дархлааны вакцин боловсруулснаар анагаах ухааны салбарт цаашлаад шинжлэх ухааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэлээ.
Мөн “Odyssey Onco” хэмээх хавдрын органоид платформ ашиглан бүтээсэн хорт хавдрын эсрэг шинэ эмийн үйлчилгээ, үр дүнг тодорхойлох хамтарсан ажлын талаар органоид биотехнологийн инновацийн “Organoid Science” компанийн Гүйцэтгэх захирал Жон-Ман Ёоо сэтгэгдлээ хуваалцлаа.
Олон талт гэрээнд гарын үсэг зурсан салбар бүртээ шилдэг технологи, ноу-хаутай компаниуд хамтран судалгаа шинжилгээ, туршилт хийн шинэ эм бүтээх ажлыг ахиулах болсонд баяртай байна хэмээн эрүүл мэндийн хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн “Aidot Inc” компанийн Гүйцэтгэх захирал Жон Жэ Хун хэллээ. Умайн хүзүүний хорт хавдартай холбоотой хиймэл оюуны биомаркерийн стандартыг хангах замаар шинэ эм бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж улмаар хорт хавдрын эмчилгээний тэргүүлэх жишээ загвар болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Солонгосын эдийн засгийн өдөр тутмын сонин (2023.12.21) Сурвалжлагч Ян Жэ Жун