Skip to content

AIDOT, Cerviray AI технологиор умайн хүзүүний хорт хавдрын оношлогоонд хувьсгал авчирлаа

AI-д суурилсан эрүүл мэндийн шийдэл боловсруулдаг AIDOT Inc. компани нь өөрийн Cerviray AI умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх системийн хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлээр умайн хүзүүний морфологийн судасны хэв маягийн шинжилгээний нарийвчлалыг ихээхэн сайжруулсан гэж мэдэгдлээ.
Cerviray AI нь хиймэл оюун ухаан (AI) ашиглан умайн хүзүүний томруулсан дүрслэлийг шинжилж, өвчлөлийн шинж тэмдгийг тодорхойлох дэвшилтэт эмнэлгийн төхөөрөмж юм. Энэ нь уламжлалт эсийн шинжилгээ болон HPV тесттэй харьцуулахад илүү хялбар, хурдан оношилгоо хийх боломжийг олгодог.
Сүүлийн шинэчлэлээр умайн хүзүүний судасны хэв маяг өвчлөлийн бүтэц, хэлбэр, байрлал зэрэг үзүүлэлтийг илүү нарийвчлалтай шинжлэх алгоритм нэвтрүүлсэн байна. Энэ нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Cerviray AI нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) стандартад нийцсэн нарийвчилсан оношлогооны загвар дээр суурилсан бөгөөд хэвийн бус судасны бүтэц болон өндөр зэрэглэлийн эмгэг-ийг илрүүлэх чадварыг сайжруулсан байна.
Айдот компанийн гүйцэтгэх захирал Чон Жэ Хун хэлэхдээ: “Шинэчилсэн Cerviray AI нь цус, салст зэрэг дүрслэлд саад учруулж болох хүчин зүйлсийг үр дүнтэй шүүж, өвчтөн бүрийн өвөрмөц морфологийн судасны хэв маягийг нарийвчлан шинжилснээр оношлогооны мэдрэг байдал, онцлогийг эрс сайжруулсан. Энэ нь эмнэлгийн дэд бүтэц хангалтгүй бүс нутагт ч нарийвчлалтай эрт илрүүлгийг хийх боломжийг бүрдүүлж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах болно.”
Cerviray AI нь дэлхийн зах зээлд аль хэдийн анхаарал татсан дэвшилтэт технологи бөгөөд энэ шинэчлэл нь түүний байр суурийг улам бэхжүүлэх төлөвтэй байна.
Айдот компани нь Мексик, Гондурас, Боливи зэрэг оронд хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Өмнөд Америкийн зах зээлд нэвтэрсэн. Мөн Индонез, Вьетнам зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд болон Монголд амжилттай нэвтрүүлж байна.
Түүнчлэн, олон тооны SCI зэрэглэлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Cerviray AI-ийн оношлогооны мэдрэг чанар өндөртэй байдал болон алсын зайны эмчилгээний боломж батлагдсан байна.
Айдот компанийн гүйцэтгэх захирал Чон Жэ Хун”Cerviray AI-ийн судасны хэв маяг шинжлэх сайжруулсан технологи нь умайн хүзүүний хорт хавдрыг устгах бидний зорилгыг шинэ түвшинд хүргэх болно. Цаашид хиймэл оюун ухааны технологийг ашиглан дэлхийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулна.”гэж хэлсэн.
Энэхүү шинэчлэлд үндэслэн AIDOT нь АНУ-ын FDA 510(k) Class II зөвшөөрөл болон Европын CE гэрчилгээг 2025 он гэхэд авах үйл явцыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.

https://aidot.ai/article/news/8/653/

https://en.aidot.ai/article/news/8/655/

Солонгосын эдийн засгийн телевиз / 2025 оны 4-р сарын 18 / Жэжүн Ян, Орлогч захирал

Back To Top
Search