Skip to content

“Cerviray AI” төхөөрөмжийн патентыг АНУ-д амжилттай бүртгүүлэв.

“Айдот Инк” компанийн шилдэг бүтээгдэхүүний нэг хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдар илрүүлгийн “Cerviray AI” төхөөрөмжийн патентыг АНУ-д авснаа 2024 оны 1-р сарын 24-нд зарлалаа.

“Cerviray AI” төхөөрөмжийн зохиогчийн эрхийг БНСУ, АНУ-д бүртгүүлсэн нь хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдар оношилгооны зах зээлд “Айдот Инк” компанийн нөлөөг хүчтэй болгож байна.
БНСУ зэрэг олон улсад ашиглагдаж байгаа “Айдот Инк” компаний “Cerviray AI” төхөөрөмжийн умайн хүзүүг дэлгэцээр харах, зургийг авах, эмгэгийг богино хугацаанд илрүүлж, оношилох энэхүү технологи нь АНУ-д ийнхүү оюуны өмчийн эрхийн хамгаалалттай боллоо.
“Айдот Инк” компани хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийхээ зах зээлийг баталгаажуулах/өргөжүүлэх зорилгоор патент/барааны тэмдэгээ бүртгүүлэх ажлыг тасралтгүй хийж байгаа нь олон улсын зах зээл дээрх төхөөрөмжийн борлуулалтыг нэмэгдүүлж байна.
“Айдот Инк” компаний гүйцэтгэх захирал Жон Жэ Хун хэлэхдээ: Өнгөрсөн жилээс эхлэн FDA болон CPT (Current Procedural Terminology-эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт хамрагдах эмнэлгийн үзлэг, үйлчилгээ) өргөдөл гаргаснаар умайн хүзүүний хавдар илрүүлгийн “Cerviray AI” төхөөрөмжийн үзлэгийн нөхөн төлбөрийг авах боломжтойг “Айдот Инк” компани баталсан бөгөөд энэхүү баталгаажсан зохиогчийн эрхийн бүртгэлээр АНУ дахь манай бизнес идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Үүнээс гадна өнгөрсөн онд АНУ-д зохион байгуулагдсан RSNA2023 (RSNA-Хойд Америкийн радиологийн нийгэмлэг) үзэсгэлэнд “Айдот Инк” компани умайн хүзүүний хавдар илрүүлгийн “Cerviray AI” төхөөрөмжөөс гадна цус харвалтыг эрт оношилох “SONO dot”, бөөр, шээсний замын чулууны хэмжээ, байршлыг тодорхойлох “URO dot” зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн төхөөрөмжүүдээ амжилттай танилцуулсан нь АНУ-ын зах зээлд нэвтрэх хурдыг нэмэгдүүлсэн байна.

Солонгосын эдийн засгийн өдөр тутмын сонин (2024.01.26) Сурвалжлагч Ян Жэ Жун

Back To Top
Search