Skip to content

“Айдот Инк” компаний хиймэл оюун ухаанд суурилсан бөөр, шээсний замын чулуу илрүүлэх системийн эмнэл зүйн туршилт

“Айдот Инк” компаний хиймэл оюун ухаанд суурилсан бөөр, шээсний замын чулуу илрүүлэх системийн эмнэл зүйн туршилт хийх зөвшөөрлийг БНСУ-ын “Хүнс, эмийн аюулгүй байдлын яам”-аас олгосон тухай тус компанийн гүйцэтгэх захирал Жон Жэ Хун мэдээллээ.

Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны тухайн шийдэл нь компьютер томографийн зурагт анализ хийн бөөр, шээсний зам, давсагны чулууг илрүүлж, илэрсэн чулууны хэмжээ, байршлыг мэдрэг чанар 93,93%, өвөрмөц чанар 96,34%, чулууны хэмжээг 94,11% нарийвчлалтайгаар тогтоон эмчид оношилгооны шийдвэр гаргахад туслах программ хангамж юм.

Бөөр, шээсний замын чулуу нь түлэгдэлтийн дараах,  эд, эрхтэн тайрагдах үеийн, хүүхэд төрүүлэх үеийн өвдөлтийн адил маш их өвдөлт өгдөг  өвчин юм. Эрүүл мэндийн даатгал, үйлчилгээ, үнэлгээний газраас гаргасан мэдээллээр БНСУ-д 2022 оны байдлаар нийт 466, 082 бөөр, шээсний замын чулуутай өвчтөн бүртгэгдсэн нь 100 хүн тутмын 10-15 хүн уг өвчнөөр өвчилсөн байна.

Одоогийн байдлаар эмч нар компьютер томографийн зургийг нэг бүрчлэн шалгаж бөөр, шээсний замд 4мм-ээс бага хэмжээ бүхий чулуу үүссэн эсэхийг тогтоож энэ нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах эсэхийг тодорхойлдог. Ингэж онош тогтооход ихээхэн хэмжээний хүн хүч, цаг хугацаа зарцуулдаг бөгөөд “Айдот Инк” компаний хиймэл оюуны шийдлээр үүнийг илүү боловсронгуй, хурдан хугацаанд шийдэх боломжтой юм. Түүнчлэн эрүүл мэндийн даатгал, үйлчилгээ, үнэлгээний газар энэхүү шийдлийг ашигласнаар үнэлгээний үр ашгийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын санхүүгийн ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

Бөөр, шээсний замын чулууны эмчилгээний хамгийн түгээмэл аргуудын нэг бол ихэнх үүдэн эмнэлгүүдэд хийгддэг литотрипси Shock долгиониор бөөр, шээсний зам дахь чулуунд биеийн гаднаас үйлчлэх бөгөөд 2024 оны 03 сард Киме-д болсон үзэсгэлэнгийн үеэр “Айдот Инк” компани H&T Medical компаний хамтаар эмчилгээний шийдлээ танилцуулснаар БНСУ-ын дотоодын зах зээлд литотрипси Shock долгионы эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн.

Нэмж дурьдахад, илүү олон эмнэлгийн байгууллагад ашиглах боломжийг нэмэгдүүлэн компьютер томографийн дүрс дээр суурилсан шийдлийг рентген төхөөрөмжөөр авсан дүрс дээр суурилуулан чулууны байршил, хэмжээг илүү нарийвчлалтайгаар тогтоодог болохоор “Айдот Инк” компани төлөвлөн ажиллаж байна.

Солонгосын эдийн засгийн өдөр тутмын мэдээлэл / 2024.03.25 / Ахлах сурвалжлагч Ян Жэ Жүн

Back To Top
Search