“Айдот Инк” компаний хиймэл оюун ухаанд суурилсан бөөр, шээсний замын чулуу илрүүлэх системийн эмнэл зүйн…
Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI”
Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI” системийн “Бөөр шээсний замын чулууны оношилгооны систем, программ хангамж” пантентыг бүртгүүлсэн тухай “Айдот Инк” компани 2024 оны 04 сарын 25-ны өдөр зарлалаа.
“Айдот Инк” компаний мэдээллэснээр, энэхүү патент нь бөөр, шээсний замын чулууг оношилохтой холбоотой бөгөөд бөөр, шээсний замын чулууг илрүүлэх арга, тухайн чулууны байршил, хэмжээг хиймэл оюун ухаан ашиглан тодорхойлдог байна. Ингэж тодорхойлохдоо компьютер томографийн дүрс дэх бөөр, шээсний замыг үнэлж чулуу байгаа эсэхийг олж тогтооно. Өөрөө хэлбэл тухайн компьютер томографийн дүрс дээрх мэдээлэлд тулгуурлан хэмжээ, байршлын мэдээллийн хамт чулууг илрүүлж харуулах технологи юм.
Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI” системийн мэдрэг чанар 98,93%, өвөрмөц чанар 96,34%, чулууны хэмжээг тогтоох нарийвчлал нь 94,11% болохыг “Айдот Инк” компани баталсан бөгөөд БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам тус төхөөрөмжийн эмнэл зүйн туршилтын төлөвлөгөөг 2024 оны 03 сард баталсан. Энэхүү эмнэл зүйн туршилт амжилттай өндөрлөж эрүүл мэндийн дотоодын зах зээлд нэвтрүүлэх ажил хийгдсээр байна.
Энэхүү патентлагдсан технологи нь lithotripsy shock долгионы эмчилгээний үед бөөр, шээсний замын чулууны байршлыг урьд өмнөхөөс илүү нарийвчлалтай тогтоож байгаа нь эмчилгээний үед гарах хүндрэлээс сэргийлж, эмчилгээний үр дүнг сайжруулах ач холбогдолтой юм хэмээн “Айдот Инк” компаний захирал Жон Жэ Хун ярилаа. Тэрээр цааш нь хэлэхдээ “Оюуны өмчийн эрхийг ийнхүү байнга баталгаажуулсанаар компаний өрсөлдөх чадварыг улам бэхжүүлж байгаа хэрэг юм гэлээ.