AI-д суурилсан эрүүл мэндийн шийдэл боловсруулдаг AIDOT Inc. компани нь өөрийн Cerviray AI умайн хүзүүний…
Хурдан, хялбар AI шинжилгээгээр умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нь
“ОРЧУУЛГА”
Умайн хүзүүн хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой хавдарын нэг учраас урт хугацааны хяналт шаардлагатай байдаг. Гэвч үүнтэй холбоотой иргэдийн мэдээлэл мэдлэг болон вакцины тухай мэдлэг дутуу байна. AI төхөөрөмжөөр дамжуулан
Умайн хүзүүний хорт хавдар бол урьдчилан сэргийлэх боломжтой өвчин бөгөөд тогтмол үзлэг хийх нь чухал хэдий ч холбогдох мэдээлэл, вакцинжуулалтын талаарх мэдлэг хомс байсаар байна. AI төхөөрөмжийн хурдан оношилгоо, тав тухтай байдлаар дамжуулан энэхүү байдлыг сайжруулах зорилготой компанийг танилцуулж байна. (Сурвалжлагч Ли Жи-ын мэдээлж байна.)
[Сурвалжлага] Монитортой төхөөрөмжөөр зураг авахад умайн хүзүүний хорт хавдрын хэвийн бус шинж тэмдгүүд илэрнэ.Үр дүн нь CIN3.
Өөрөөр хэлбэл умайн хүзүүний урьдал эмгэгийн гуравдугаар шат бөгөөд ноцтой хэвийн бус эсийн өөрчлөлтийг илэрхийлдэг бөгөөд умайн хүзүүний хорт хавдар болох магадлал өндөр байдаг. Тус шатанд эмчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд эдийн шинжилгээ эсвэл мэс заслын эмчилгээг зөвлөдөг.
AI суурьтай эмнэлгийн тоног төхөөрөмжийн компани Айдот нь “Цервирэй” гэх умайн хүзүүний хорт хавдарыг таньж оношлох системийг зохиосон. Энэ нь өвчтөний мэдээлэлд хиймэл оюун ухаан ашиглан дүн шинжилгээ хийж, өвчин үүсэх магадлалыг урьдчилан таамаглах зорилготой.
Эмнэлгийн ажилтнууд энэхүү дата анализаар дамжуулан хурдан оношлохоос гадна субъектив оношилгооны сул талуудыг нөхөх боломжтой болох юм.
[Ярилцлага – Айдот компанийн гүйцэтгэх захирал Жон Жэ-хүн] Хараагаар буюу эмчийн үзлэгийн үед эмчийн субъектив үзэл буюу туршлага ихээхэн хувийг эзлэж байдагг. Үүнийг хиймэл оюун ухаантай хослуулснаар мэдрэг чанар 98%, өвөрмөц чанар 93%-д хүрч найдвартай байдлыг нэмэгдүүлсэн. Мөн хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас гуравдугаар зэрэглэлийн хиймэл оюун ухааны лицензийг бүртгүүлсэн.
Цервирэй нь умайн хүзүүний дүрсээр дамжуулан өвчлөлтэй байх магадлалтай хэсгийг харуулж, шинжилгээний дүнг автоматаар мэдээлдэг. Ингэхдээ хэвийн бус хэсгийг илрүүлж, хорт хавдрын эрсдэлийг дөрвөн шатлалт үнэлгээгээр гаргаж ирнэ.
Хамгийн чухал зүйлсийн нэг нь тус компани өгөгдлийн санг үүсгэх боломжтой орчинг бий болгосон. Хиймэл оюун ухааны систем нь эмнэлгийн өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийж, төрөл бүрийн эмнэлгийн мэдээллийг нэгтгэснээр оношлох нарийвчлалыг нэмэгдүүлдэг.
Үндэсний судалгааны төслийн хүрээнд байгууллагын био ёс зүйн хороогоор батлагдсан их сургуулийн эмнэлгийн өгөгдөл дээр тулгуурлан найдвартай байдал, аюулгүй байдлыг баталгаажуулсан.
[Ярилцлага – Айдот компанийн гүйцэтгэх захирал Жон Жэ-хүн] Умайн хүзүүний хорт хавдартай холбоотой өгөгдлийг хиймэл оюун ухаан автоматаар суралцах, өөрсдийн мэдээллийн бааз дээр тулгуурлан өвчнийг оношлох зэрэг гүнзгий суралцах алгоритмууд нь зөвхний бидний ноу-хау юм.
Айдот нь интернетгүйгээр хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой системийг мөн бий болгосон. Энэ нь орон нутгийн нөхцөлд өгөгдлийг боловсруулж, шинжлэх боломжийг олгодог. Үүнээс гадна алсын оношлогоо хийх боломжтой тул эмнэлгийн дэд бүтэц дутмаг газарт мэргэжлийн оношилгоо авах боломжтой.
Тус компани нь уламжлалт эсийн шинжилгээ эсвэл HPV шинжилгээнээс илүү хялбар аргууд, хямд зардлаар эрүүл мэндийн даатгалаар үнэгүй шинжилгээ хийх боломжгүй орнуудад маш их тус болно гэж найдаж байна.
[Ярилцлага – Айдот компанийн гүйцэтгэх захирал Жон Жэ-хүн] Хамгийн амжилттай жишээнүүд нь Монгол, Боливи, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азид байна. Интернет эсвэл Wi-Fi орчин дутагдалтай байсан ч, төхөөрөмжийг өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдрүү зөөвөрлөн, хиймэл оюун ухаанаар үнэ төлбөргүй шинжилгээ хийж байна. Ингэж хийгдсэн шинжилгээнүүд 40,000 гаруй байна.
Айдот нь Цервирэйгээс гадна ходоод, бүдүүн гэдэсний дурангийн AI шийдлийг боловсруулж, Энэтхэг, АНУ-д тусгай үзүүлэх туршилтуудыг хийж байна.
Тус технологи нь одоогоор Солонгост нэвтрэх шатандаа явагдаж байгаа бөгөөд шилдэг эмч нар болон төрөөс тавьж буй шалгууруудаар дамжуулан тус технологийг олон нийтэд хүртээлтэй болгохыг хичээнэ гэжээ.