Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI” системийн “Бөөр шээсний замын…
Өнөөдөр дэлхийн хавдартай тэмцэх өдөр
Өнөөдөр дэлхийн хавдартай тэмцэх өдөр. Тив дэлхийн хавдрын асуудлыг бид их ярьдаг. Тэр асуудал дотор тэргүүлж яваа нь Монгол улс. Үнэндээ бид хамгийн хийж чадах, хамгийн бодит боломжтой нэг юм ч гэсэн эхлээд хийх хэрэгтэй байна аа. Нэгийг хийх гэхээр нэжгээд болгон хавтгайруулж, эцэс сүүлд нь сүүлийн 25 жил шиг дандаа хожуу илэрдэг, амь насаа алддаг гунигт явдлыг таслан зогсоож, нэг юман дээр ч гэсэн цэг тавихын төлөө бүгдээрээ зүтгэх хэрэгтэй байна. Энэ бол боломжтой, бодит үр дүн өгнө гэдэг нь судлагдсан, батлагдсан зүйл юм. Тэр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн улс орнуудад албан ёсоор уриалж Монгол улс түүнд нэгдэн орсон умайн хүзүүний хавдрыг устгах явдал болно. 2030 онд хүрэх ёстой 90/70/90 зорилгодоо хүрэхийн төлөө бид эрчимтэй ажиллах хэрэгтэй байна. Хэдхэн жил үлдлээ. Хамгийн орчин үеийн, хүртээмжтэй, оновчтой, түргэн шуурхай, асар их цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө хэмнэх, хавдрын эрт илрүүлэгт хувьсгал авчирсан хиймэл оюун ухаанд суурилсан Цервирэй ХО технологийг өргөн дэлгэр нэвтрүүлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх явдал юм. Мянга мянган эмэгтэйчүүдээ хавдраас хамгаалах билээ.
“Умайн хүзүүний хавдраар нэг ч эмэгтэй амь насаа алдах ёсгүй.”
“Эмэгтэйчүүд эрүүл бол үндэстэн эрүүл.”
#cerviraymon