Skip to content

Өмнөд Солонгосын Хорт хавдрыг хянах үндэсний хөтөлбөр

Өмнөд Солонгос улс ходоодны хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлдэг хэдий ч нас баралтаар эхний 10-т ордоггүй, гэтэл Монгол нас баралтаар дэлхийд тэргүүлж явдаг. Өмнөд Солонгос хавдрын тохиолдол, нас баралтыг сүүлийн 10 жил их хэмжээгээр бууруулсан. Монгол сүүлийн 25 жил хавдрын тохиолдол, нас баралт буураагүй.
Яагаад?
Өмнөд Солонгос хавдрыг хянах 20 жилийн төлөвлөгөө гаргаж эхний 10 жилд юуны өмнө хавдрын эрт илрүүлгийн дэд бүтэц, тогтолцоо байгуулах хавдрын хяналтын үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Монголд хавдрын эрт илрүүлгийн дэд бүтэц, тогтолцоо байхгүй, хавдрын хяналтын үндэсний хөтөлбөр байхгүй, байсныг нь хүчингүй болгосон. Монгол хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлсээр байна.
Юу, яаж хийх тодорхой байсаар байтал санхүүжүүлдэггүй, хийлгэдэггүй байдал хэвэндээ юу?

Back To Top
Search