Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI” системийн “Бөөр шээсний замын…
“Go Global Awards” 2022
Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн Cerviray AI төхөөрөмж бүтээсэн AIDOT компани нь 2021 оны 10-р сарын 14-нд Олон улсын худалдааны зөвлөлөөс (ITC) жил бүр зохион байгуулдаг “Go Global Awards” шагнал гардуулах ёслолын үеэр эмнэлгийн технологийн MediTech төрөлд тэргүүн байр эзэллээ.
Энэ шалгаруулалтанд дэлхийн өнцөг булан бүрээс 4372 компани урьдчилсан шатанд оролцсоноос ердөө 781 компани финалд шалгарчээ. AIDOT нь 2021 оны “Go Global Award” шагналын эздийн дунд Солонгосын цорын ганц компани байлаа.Шагнал гардуулах ёслолд дэлхийн тэргүүлэгч инновацийн технологийн компаниуд, үйлдвэрлэгчид, экспортлогчид, олон улсын үйлчилгээ үзүүлэгчид, венчур хөрөнгийн болон санхүүгийн байгууллагуудын олон зуун удирдах албан тушаалтнууд оролцжээ.
AIDOT багийн ахлагч Жан Жон Юн “Бид олон улсын нэр хүндтэй арга хэмжээнд MediTech салбарт тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. AIDOT нь Солонгосын эмнэлгийн хиймэл оюун ухааны компани гэдгээрээ дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөнд бид бахархаж байна.”
2021.10.28 / Techworld News /
Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч Adchem SCP LLC