Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI” системийн “Бөөр шээсний замын…
“PowerKorea” сэтгүүл
“PowerKorea” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд Aidot компаний гүйцэтгэх захирал Жон Жэ Хүн БНСУ-ын ерөнхийлөгч Юун Сук Ёол болон Самсунг Электроникс компаний ерөнхийлөгч нарын хамт нэг эгнээнд гарчээ. Солонгосын бусад шилдэг том компаниудын ерөнхийлөгч, захиралууд мөн энд гарчээ. Жон Жэ Хүн өөрийн хуудаснаа: “Ийм хол явчихна гэж төсөөлсөнгүй” гэжээ. Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн Цервирэй ХО бүтээгдэхүүний боловсруулалтанд 6 жилийн турш нөр их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө зарцуулж дэлхийд анхдагч болж чадсан хичээл зүтгэлийг үнэлжээ. Цервирэй ХО сая АНУ-ын FDA -д бүртгэгдсэн. Вьетнамын ЭМЯ бүртгэж эмнэлгүүддээ нэвтрүүлж эхэлсэн, Узбекистан, Филиппин, Индонези улсад эрт илрүүлэгт хэрэглэж эхэлсэн билээ. Монголд өнөөдөр бэлэн худалдаанд байна. Тус сэтгүүлд мөн 2022 оын 12 сарын 1-ны өдөр Сөүлд Монголын Adchem SCP LLC-ийн ерөнхий захирал С.Гэрэл Aidot компанитай харилцан ойлголцол, гэрээ байгуулж байгаа зураг гарчээ.
Цервирэй ХО систем бол умайн хүзүүний эрт илрүүлгийн урьдчилсан дүгнэлтийг үзсэн даруй хэдхэн минутын дараа гаргаж өгдөг тул эмгэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй дараачийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх боломжийг олгоно.
“Умайн хүзүүний хавдраар нэг ч эмэгтэй амь насаа алдах ёсгүй.”
Айдот компаний Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Адхими Селис Клен Ферпект ХХК, утас 7733 4448.
#cerviraymon