Skip to content

Цахим технологийн оны шилдэг стартапаар шалгарсан FIBO CLOUD компанитай албан ёсоор хамтран ажиллах боллоо.

Цахим технологийн оны шилдэг стартапаар шалгарсан FIBO CLOUD Education Center компаний хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүр, ADCHEM SCP LLC компаний ерөнхий захирал С.Гэрэл нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ийнхүү Монголын эрүүл мэндийн салбарт цахим технологийн инноваци, дэлхийд анхдагч, хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн ЦЕРВИРЭЙ системийг нэвтрүүлж, түүний сервер, програм хангамж, үйл ажиллагааны тогтвортой, найдвартай ажиллагаанд манай үндэсний шилдэг залуу инженерүүд хүчин зүтгэж, хамтран ажиллана. Хамтын ажиллагаанд өндөр амжилтыг хүсэн ерөөе! 🤝🙏🇲🇳👌
Умайн хүзүүний хавдраар нэг ч эмэгтэй амь насаа алдах ёсгүй! ❤️

Back To Top
Search