Skip to content

Цервирэй ХО төхөөрөмжийг Индонезийн 100 эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт нийлүүлэхээр боллоо

Хиймэл оюун ухаанд суурилсан ЦЕРВИРЭЙ-ийг 2022 оны эцэс гэхэд Индонезийн 100 эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт нийлүүлэхээр боллоо. AIDOT -ын гүйцэтгэх захирал Жон Жэ Хун умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан ЦЕРВИРЭЙ системээ Индонезийн Засгийн газрын Худалдан авах ажиллагааны албанд албан ёсоор бүртгэгдсэн тухай мэдэгдэв.
https://e-katalog.lkpp.go.id/kat…/produk/detail/3110160…
AIDOT-ын орон нутгийн төлөөлөгч Пиридам Фарма-ийн мэдэгдэлд: “Индонезийн умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх аргуудыг судалсны үр дүнд ХПВ-ийн шинжилгээний арга болон эсийн шинжилгээний аргууд нь Индонезийн бодит байдалд тохирохгүй олон газар байсан. Ийм учраас Индонезийн ЭМЯ үүнийг баталсан. AI-д суурилсан VIA арга ЦЕРВИРЭЙ нь умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх хамгийн оновчтой арга юм.”
Тодруулбал, AIDOT компани Индонези улсад айлчилж, гуравдугаар шатлалын томоохон эмнэлгүүдэд ЦЕРВИРЭЙ сургалт, семинарыг амжилттай зохион байгуулсан байна. Мөн энэ оны эцэс гэхэд Индонезид 100 орчим эмнэлэгт засгийн газрын захиалгаар ЦЕРВИРЭЙ-ийг бүхэлд нь нийлүүлэхээр шийдвэрлэгджээ.
Индонезид болсон орон нутгийн сургалтыг удирдаж байсан Aidot Global Sales & Marketing Team-ийн тэргүүн Гарам Лим: “Энэ сургалт нь Пиридам Фарма-д ЦЕРВИРЭЙ-г илүү сайн ойлгож, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тусалсан. Борлуулалтын үйл ажиллагаа идэвхтэй явагдах болно. Энэхүү орон нутгийн сургалтаар бид Индонезийн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн устгах, Айдот компанийг дэлхийн зах зээлд гаргахад хувь нэмрээ оруулах болно.” гэж хэлжээ.
Эх сурвалж: Анагаах ухааны сонин (http://www.bosa.co.kr)
AIDOT компаний Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч “Адхими Селис Клен Ферпект” ХХК, 77334448

Back To Top
Search