Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI” системийн “Бөөр шээсний замын…
Болив улсад
Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх ЦЕРВИРЭЙ систем Болив улсын умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, устгах үйл ажиллагаанд тэргүүлэх арга болж эхэллээ. AIDOT-ын гүйцэтгэх захирал Жон Жэ Хүн 2022-2023 оны КОЙКА-ын бүтээлч технологийн шалгаруулалтанд ЦЕРВИРЭЙ систем шалгарсныг зарлав. Боливи нь Өмнөд Америкт умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг. 100,000 хүн амд ногдох умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 36.6 байгаа нь Болив эмэгтэйчүүдийн номер нэг хорт хавдар болгож байна.
Болив улсад төрийн эрүүл мэндийн бодлогын дагуу умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг боловч мэргэжлийн сургалт, илрүүлэг, оношлогооны чанарын хяналт байхгүйгээс болж эсийн шинжилгээний хуурамч гарах алдаа 80%-д хүрч, хариуг нь авах хүртэл 3-4 сар зарцуулдаг байна. Эсийн лаборатори, эмгэг судлаач мэргэжилтэн дутагдалтай байна.
AIDOT-ын дэлхийн борлуулалтын маркетингийн менежер “Боливи улс умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн дэд бүтэцгүй, газарзүйн хувьд хүндрэлтэй, сул талтай тул эсийн болон ХПВ-ийн шинжилгээг тохиромжгүй болгож байна. Одоо байгаа нүдээр харах VIA-ийн шинжилгээний эмнэлгийн ажилтнуудын ур чадвар дутмаг байгаа нь үр дүнг тун хангалтгүй болгож байна. Иймд нийслэлийн эмнэлгийн эмч мэргэжилтний дүгнэлтийг зайны оношлогоогоор ЦЕРВИРЭЙ системийн тусламжтай холбож өгөх нь хариулт байж болно.” гэж хэлэв.
Энэхүү төслийг хариуцаж буй AIDOT компанийн захирал Жун Ён Жун “КОЙКА-аар дамжуулан Боливид нэвтэрсэн нь Өмнөд Америкийн зах зээлд анхдагч болж байна. Олон Болив эмэгтэйчүүдийг хорт хавдраас аварч чадах болно.” гэж хэллээ.
Эмнэлгийн сурвалжлагч Ли Квон Гу.
AIDOT компаний Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч “Адхими Селис Клен Ферпект” ХХК, 77334448