Бөөр, шээсний замын чулуу илрүүлэх хиймэл оюун ухааны шийдэл “UROdot AI” системийн “Бөөр шээсний замын…
AIDOT Компанийн төв оффист зочиллоо.
AIDOT компаний гүйцэтгэх захирал Жон Жэхүн, гадаад худалдааны захирал Крис Юн, дэлхийн худалдаа маркетингийн албаны дарга Гарам Лим, менежер Хонгсук Ли, Эспин Чо ба Адхими Селис Клен Ферпект компаний IT инженер Ө.Борхүү нарын хамтаар AIDOT компаний төв оффис дээр.
AIDOT компани дээр энэ өдрүүдэд бид эмнэлгийн хиймэл оюун ухааны шинэ технологид суралцаж, өөрийн улсын эрүүл мэндийн онцлог нөхцөл байдлыг тайлбарлан ярилцаж, ирэх 5 жилийн хамтын ажиллагаа хөгжүүлэлтийн талаар санал солилцож, чухал шийдвэрүүд гаргалаа.
Хиймэл оюун ухаан AI технологи бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон түмэнд илүү хүртээмжтэй болгох, эмнэлгийн алдаа эрсдэлийг арилгах, чанартай оношлогоо эмчилгээ үзүүлэх болон эмч нарын ажлыг хөнгөвчилж, туслахад чухал үүрэгтэй билээ. Мөн их хэмжээний санхүү, зардал хэмнэх боломжийг олгодог.
AIDOT компани нь эмнэлгийн мэдээлэл технологийн хүчтэй мэргэжлийн баг бүрдүүлж чадсан байна. Он гараад компаний эмнэлгийн IT инженерүүдийн тоо нэг дахин нэмэгдэх юм байна. Компани хүний эрүүл мэндийг хамгаалах олон чухал чиглэлд AI хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн боловсруулалт, хөгжүүлэлт хийгдэж байна. Бүтээгдэхүүнүүд дэлхийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангахад эхнээсээ чиглэгдэн боловсруулагдаж байгаа юм байна:
1. ЦЕРВИРЭЙ – умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх AI
2. СОНО дот – тархинд цус харвалтын эрсдэлийг эрт илрүүлэх AI
3. ГИГА дот – ходоодны дуран оношлогоо хийж байх үед ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх AI
4. НАО дот – тархины судасны өргөсөл аневризм хагарах эрсдэлийг эрт илрүүлэх AI
5. БИО дот – алкоголийн гаралтай элэгний эмгэг үүсэхийг эрт илрүүлэх AI
6. УРО дот – шээсний замын чулуу үүсэлтийг эрт илрүүлэх AI
7. ТРОК дот – бамбайн булчирхайн хорт хавдрын дахилтийг эрт илрүүлэх AI
8. ЭКО дот – отоскопийн тусламжтай эмгэг илрүүлэх AI
Дээрхи чиглэлүүдээр эх орондоо хөгжүүлж хамтран ажиллах сонирхолтой бол AIDOT компаний Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч “Адхими Селис Клен Ферпект” ХХК, 77334448 холбогдоно уу.